Монгол улс
Монгол улс ази тивд оршдог. Өмнө талаараа Хятад улстай
хойд талаараа Орос улстай хиллэдэг. Манай орон бол Хангай, говь, хээр тал
хосолсон уудам нутаг дэвсгэртэй Ази тивийн эртний түүхт орон юм. Хойд талаараа
ой мод уулархаг газар ихтэй. Төв хэсэгтээ тал хээр нутагтай, өмнө талаараа говь
цөл ихтэй. Монгол улсад 18 аймаг, 3 хот бий. Аймаг бүр олон
сумтай. Тухайлбал, миний төрсөн нутаг бол Архангай
аймгийн Цэнхэр сум юм. Манай аймаг нь Хангай нурууны ард оршдог тул Тайхар
чулуу, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Чулуутын хавцал, Булган уул зэрэг байгалийн
өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнтэй газрууд олон бий.