1.
Бага боловсролын түвшний гадаад хэлний боловсролын үзэл
баримтлал
ХХI зуунд нийгмийн
хөгжлийн хэрэгцээ шаардлагын дагуу Боловсролын хууль шинэчлэгдэн боловсролын
салбарын чиг хандлага өөрчлөгдөж улмаар гадаад хэлний боловсролын агуулга
өргөжих болллоо. 1997 оноос батлагдсан гадаад хэлний сургалтын талаар төрөөс
баримтлах бодлогоор англи хэлийг нэгдүгээр гадаад хэл болгон ерөнхий боловсролын
сургуулийн суралцагчдаар түлхүү судлуулахаар тогтож гадаад хэлийг V ангиас зааж
эхэлсэн билээ.