Thursday, September 25, 2014

орчуулах өгүүлбэрүүд-50



1.      The urbanization started with destroying and changing the nature and environment for the purpose to get the settled civilization, but the nomads have been living in harmony with the nature.
2.       The sunflowers are the biggest plants of all.
3.       The reason for this meeting is to discuss the merger.
4.      The decrease in profits is due to the bad market.
5.      The cause of his problems is his family.
6.   
   I think your attitude toward your sister is very bad indeed.
7.      The advantage of having free time is that you can do anything you want to.
8.      Ecomomic activity varies greatly from one part of the country to another.
9.      New York is the center of the American financial, publishing and advertising industries.
10.  The United States of America exports agricultural products, automobiles, industrial supplies, raw materials, computers and a vast array of consumer goods.
11.  Хотыг тойрсон долоон уул зузаан цасаар бүрхэгджээ.
12.  Би чөлөөт цагаараа коллежийн найрал дуунд дуулж мөн далайн эргээр алхах дуртай.
13.   Найзууд маань миний хоолойнд дуртай тиймээс тэд намайг бичлэгээ дуу бичлэгийн компани руу явуулахыг ятгадаг байсан.
14.  Түүний инээмсэглэсэн царай олон улсын сэтгүүлүүдийн нүүрийг бүрхэж,  тэрээр жил бүр дэлхийн олон улсуудаар аялан тоглолтоо хийж сая сая шүтэн бишрэгчдээ байлдан дагуулсаар байна.
15.   Хот газар амьдардаг хүмүүс чөлөөт цагаа ихэвчлэн музей үзэх, уран зурийн галерайд очих, дэлгүүр хэсэх, томоохон ресторанд хооллох зэргээр өнгөрүүлдэг.
16.  Архангай аймаг 1923 онд байгуулагдсан бөгөөд манй орны төв хэсэгт оршдог.
17.  Архангай бол ой модоор хүрээлэгдсэн ан амьтны өлгий нутаг бөгөөд буга гөрөөс, зэрлэг гахай, ирвэс, шилүүс, чоно, үнэг, туулай зэрэг амьтад элбэг байдаг.
18.  Манайх хотын төвд 9 давхар орон сууцны 3 давхарт 2 өрөө байранд 4-үүлээ амьдардаг.
19.  Манай байр орчин үеийн, тохилог, тав тухтай тухайлбал төвийн халаалт цахилгаантай, халуун хүйтэн устай, утастай, интернеттэй.
20.  Манай сургууль чанартай сургалт, хатуу чанга дэг журамтайгаараа улсдаа алдартай.
21.  Миний аав, ээж үргэлж бидний төлөө анхаарал тавьдаг.
22.  Чиний машин минийхээс өөр, миний машин тэр эмэгтэйгийн машинтай төсөөтэй.
23.  Монголд мах бол гурилаас  илүү хэрэглээтэй зүйл юм.
24.  Энэ бол манай хотод  байдаг хамгийн муухай зочид буудал юм.
25.  Миний төрсөн өдөр дөрөвдүгээр сарын нэгэн буюу инээдмийн өдөр юм.
26.  Наадам үзэхээр хөдөө орон нутаг болон гадаадаас маш олон хүмүүс ирсэн байлаа.
27.  Би гутлаа урчихсан тул өчигдөр дэлгүүрээс шинэ гутал худалдаж авсан.
28.  Аавыг ажлаасаа ирэхэд нь би хоолоо хийчихсэн байсан.
29.  Миний найз математик, физик заах туршлагатай боловч химийн хичээлийг өмнө нь ерөөсөө зааж байгаагүй.
30.  Жаргалыг туслахаар ирэхэд бид аль хэдийн гэрийн даалгавараа дуусгачихсан байсан.
31.  Монгол улс нь мал аж ахуй газар тариалангийн орон юм.
32.  Эрт дээр үеэс мал аж ахуй эрхэлж , нүүдэллэн амьдарч ирсэн билээ.
33.  Өвөл бол үстэй дээл, үстэй малгай, ноосон цамц, эсгий гутал зэрэг дулаан хувцас өмсдөг.
34.  Улаанбаатар нь Монгол улсын төр, эдийн засаг, соёл, боловсролын төв юм.
35.  11-н жилийн сургууль, тусгай мэргэжлийн дунд сургууль төгссөн хүн дээд сургуульд элсэх боломжтой.
36.  Малын сүүгээр хийсэн хүнсийг цагаан идээ гэнэ. Цагаан идээний төрөл маш олон.
37.  Монголчууд үндэсний баяраа жил бүрийн 7 сарын 11-нээс 13-нд орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.
38.  Морины уралдаан, бөхийн барилдаан, нум сумын харваа гэсэн 3 төрлийн тэмцээнийг “Эрийн 3 наадам гэж нэрлэдэг”.
39.  Монголчууд орчин үеийн спортоор амжилттай хичээллэж, олон улсын тэмцээнд амжилттай оролцож байна.
40.  Ялангуяа чөлөөт бөх, самбо бөх, жүдо, бокс, буудлага, байт харваа, шатар, дугуй зэрэг төрлүүдэд өндөр амжилт гаргаж байна.
41.  Монголчууд нь дуу хөгжим найр наадамд их дуртай ард түмэн юм.
42.  Монгол дуу нь уртын дуу, ардын богино дуу, орчин үеийн богино дуу, эстрадын дуу гэсэн төрлүүдтэй.
43.  Монгол орон хөдөө аж ахуйн орон боловч сүүлийн үед аж үйлдвэр хөгжиж байна.
44.  Монгол орон өргөн уудам нутагтай боловч бусад улстай харьцуулахад газар тариалан эрхлэх нь бага юм. Монголын газар нутаг нь газар тариалан эрхлэхэд тохиромж муутай юм.
45.  Эрт дээр үеэс мал аж ахуй эрхэлж ирсэн тул газар тариалан эрхэлдэг уламжлал бараг үгүй юм. Харин сүүлийн үед газар тариалан нэлээд хөгжиж байна.
46.  Хурааж авсан ногоогоо зооринд хадгалж, тэндээс дэлгүүрүүдэд хүргэдэг. Тийм учраас хөдөө нутагт ч гэсэн өвлийн улиралд хүнсний ногоо идэх боломжтой юм.
47.  Монголчууд голдуу 18-25 насандаа гэр бүл болж байна. Гэр бүл болж байгаа хосууд хурим хийдэг.
48.  Хуримыг хоёр талын ах дүү нар цуглаж хийдэг. Хөдөө нутагт хуримыг гэрт, хот суурин газарт хуримын ордонд хийж байна.
49.  Монголд эрт дээр үеэс эхлэн уран зураг, сийлбэр, баримал, цутгамал, зээгт наамал зэрэг урлалын төрлүүд хөгжиж иржээ.
50.  Монголын нутагт эрт дээр үед амьдарч байсан хүмүүсийн зурж үлдээсэн хадны сүг зураг, хээ угалз, тэмдэгүүд арвин бий.
51.   


No comments:

Post a Comment