Tuesday, April 8, 2014

тоглоомын аргуудаас



Mystery name: ‘What is your name’ гэсэн асуултыг асууна, маш сонирхолтой, сурагч бүр өөртөө шинэ нэр өгнө. Анги дотор тойрон явж хүүхэд бүрийн шинэ нэрийг асууж танилцана.
Ball toss: Сурагчид тойрч зогсоод бөмбөг авсан сурагч нь хэн нэгнийг сонгоод бөмбөгөө шиднэ. Тэгэхдээ асуулт асууна жишээ нь: “Do you like an apple?” Сурагч хариулаад өөр хүүхэд рүү бөмбөгөө шидэн асуулт асуух зэргээр тоглоом үргэлжилнэ.
Vocabulary relay race: Сурагчид 2 баг болон тойрон суух буюу зогсоно. Баг бүрийн нэг сурагчид багш нэг үг юмуу богино өгүүлбэр хэлнэ. Түүнийг сүүлийн хүүхэд хүртэл бие биенийхээ чихэнд хэлж дамжуулна. Зөв сонсож дамжуулсан баг ялагч болно.
“Is it a ________? Drawing game: Багш эсвэл сурагч самбар дээр  дугуй юмуу зураас зурж  зөвхөн зургийг эхлүүлнэ. Дараа нь сурагчид  “Is it a sun?” “Is it a ball?” гэх мэтээр асууж юу болохыг нь таана. Хэрвээ таахгүй бол дөхүүлэх маягаар зургийг нэмж зурна. Тоглоомын үйл явц сурагчид зөв хэлтэл үргэлжилнэ.
Adjective acting: Сурагчид багт хуваагдана. Sad, happy, big, little-гэх мэт тэмдэг нэрийн утгыг нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлнэ. Жишээ нь баяр хөөртэй царайтай байвал бусад багийнхан “They are happy” гэж таана. Гэх мэтээр тэмдэг нэрийг Англиар тогтоож болно.
Object description: Хүүхэд бүрт тоглоом юмуу зураг тарааж өгнө. Сурагчид өөрт байгаа болон бусдынхыг дүрслэн ярина. Жишээ нь:  “I have ..... ”, “It’s red and small” гэх мэт.
Witness: Багш 1 минутын хугацаанд зураг харуулаад далд хийнэ. /үзсэн сэдэвтэй холбогдолтой/ Дараагаар нь сурагчид зурган дээр юу байсныг хэлэх ёстой. Тэднийг хэлж дууссаны дараа зургийг харуулж хэн зөв хэлснийг шалгана.
Animal race game: Сурагчид  2 баг болон хуваагдаж тус тусдаа нэг эгнээ болон самбар руу харан зогсоно. Багш амьтдын зургийг самбарт байрлуулаад ямар нэг амьтныг дүрсэлсэн өгүүлбэр хэлнэ.Жишээ нь: They have big years. Баг бүрээс нэг сурагч  бусдаасаа өрсөн очиж зөв зургийг заах ёстой. Жишээ нь:elephant
Who am I?: Сонгогдсон сурагчид багш нэг амьтны зураг өгнө. /бусдад нь харуулахгүй/ Түүнийг англиар дүрсэлж бусад нь таах ёстой. Жишээ нь: I am small and yellow. I can fly. I like flowers. I am not bird. Who am I? /a bee/ Зөв таасан сурагч тоглоомыг цааш үргэлжлүүлнэ.

No comments:

Post a Comment