Wednesday, September 17, 2014

Орчуулгын онол дадлага-1 хичээлийн бие даалтын удирдамж



Батлав. Тэнхимийн эрхлэгч ................................... Б.Мөнхтуяа /Ph.D/

Орчуулгын онол дадлага-1
хичээлийн бие даалтын удирдамж
Зорилго Оюутны бие даасан бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлж, хичээлээр олж авсан мэдлэгээ бататган гүнзгийрүүлэх, улмаар тэднийг судалгааны ажил хийх мэдлэг, чадвар дадалтай болгох. Оюутнууд орчуулгын хичээлийн бие даалтаар өгөгдсөн өгүүлбэр, өгүүллэг, сонины мэдээ, шүлэг, мэргэжлийн орчуулгуудыг хийнэ. Үүний үр дүнд тэдний англи хэлний ерөнхий мэдлэг дээшилж, дүрмийн болон найруулах  аливаа төрлийн орчуулгыг хийх чадвар дадлыг эзэмшинэ.
Хамрах хүрээ : Англи хэлний багшийн 2а анги
Бие даалтын ажлын чиглэл:   Улирлын туршид оюутнууд 3 удаа бие даалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
1.      Энгийн үг хэллэгийн орчуулга                                   
·         50 англи өгүүлбэр
·         50 монгол өгүүлбэр                                                             
2.      Мэргэжлийн орчуулга                                      
·         Сонины мэдээ, зар
·         Эдийн засаг, түүхийн холбогдолтой эх
·         Дипломат албаны тухай                                                                  
3.      Утга зохиолын орчуулга                                               
·         Өгүүллэг орчуулах
·         Шүлэг орчуулах
·         Орчуулгын найруулгад дүгнэлт хийж, тойм бичих        

Тавигдах шаардлага:
·         Орчуулгын онолоор үзсэн үе шат, арга барилыг сайтар баримтлах
·         Өгүүлбэрийн бүтэц, зохион байгуулалтыг сайн хийх
·         Үг сонголт болон найруулгад анхаарах
·         Интернет болон бусад эх сурвалжаас мэдээлэл ашиглаж болох ч орчуулгыг хуулж болохгүй заавал өөрөө хийх
·         А4 цаасан дээр,  Arial 12 фондоор, зүүн талаас 2.5, баруун талаас 2.0см зайтай, мөр хоорондын зай 1.5 см шивсэн, 10-аас дээш хуудсанд багтаасан байна.
·         Бие даалтыг baaska0429@yahoo.com мэйл хаягаар явуулна.
·         Бие даалтын ажил хийх хугацаанд багшаас хуваарийн дагуу зөвлөгөө авсан байна.
·         Даалгаврыг бүрэн эмх цэгцтэй, хугацаанд нь хийсэн эсэхээс дүн шалтгаална. Хэн нэгнээс хуулсан тохиолдолд тухайн оюутнуудын бие даалтыг тооцохгүй.
·         Бие даалтын ажлын эцэст тухайн оюутны мэдлэг чадварын ахицыг анхаарч үнэлнэ.



Бие даалтыг гүйцэтгэх хугацаа ба бие даалтын үнэлгээ
Оюутны “Бие даалт”-ын ажлын үнэлгээг  дараах арга хэлбэрээр хийнэ.
Бие даалтын ажлыг үнэлэхдээ :
ü  Багшийн үнэлгээ :
*      Бие даалтын ажлыг гүйцэтгэх явцын үнэлгээ
*      Бие даалтын ажилд өгөх эцсийн үнэлгээ
ü  Оюутны өөрийн үнэлгээ

Шалгах хугацаа
Явцад тооцох хуваарь
Шалгуулах сэдэв, даалгавар
Нийт  оноо
Гүйцэтгэлийн оноо
Хамгаалалт-ын оноо
Явцын үнэлгээ

1
2014.10.07


Мягмар
17.00
Өгүүлбэр орчуулах


100
40
30
30
2
2014.11.11
Мэргэжлийн  орчуулга
100
40
30
30
3
2014.12.08
Уран зохиолын орчуулга
100
40
30
30


Гүйцэтгэл – 40 оноо
-          Бие даалтын бүтэц зөв, бүрэн гүйцэд, тавигдах шаардлагын  бүрэн биелүүлсэн – 40
-          Бие даалтын бүтэц зөв, бүрэн гүйцэд хэдий ч,  тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж чадаагүй/зарим нэг зүйлийг хуулсан / – 30
-          Бие даалтын бүтэц бүрэн гүйцэд зөв хэдий ч зарим нэг зүйл дутуу, давхардсан, цэгцтэй биш, шууд хуулсан - 20
-          Бие даалтын бүтэц бүрэн гүйцэд биш, хэн нэгнээс хуулсан – 10

Хамгаалалт-30
-          Тухайн сэдвийг зөв орчуулсан, оновчтой зөв найруулгатай , үг хэллэгийг зөв тодорхойлсон, орчуулах чадварт нь ахиц гарсан– 30
-          Тухайн сэдвийг зөв орчуулсан боловч найруулгын алдаатай, үг хэллэгийг буруу тайлбарласан ч орчуулах чадварт нь ахиц гарсан  – 20
-          Тухайн сэдвийг зөв орчуулсан ч, найруулга нь оновчтой биш, үг хэллэгийг буруу тайлбарласан боловч үгийн баялаг тодорхой хэмжээгээр нэмэгдсэн --15
-          Тухайн өгүүлбэрийг орчуулсан боловч жишээ гаргаж чадахгүй,  зарим шинэ үгийг буруу тайлбарласан, орчуулах чадварт нь тодорхой ахиц гараагүй– 10
Оюутны өөрийн үнэлгээ
Оюутан бүр бие даалтын ажил гүйцэтгэх явцад өөрт гарсан ахиц дэвшил, ололттой тал, засан сайжруулах шаардлагатай зүйл, авсан сургамжаа эргэцүүлэмж хэлбэрээр дүгнэн бичиж өөрийгөө үнэлнэ. Эргэцүүлэмж хэлбэрээр бичихдээ дараах зүйлийг тусгах нь зүйтэй.
  • Бие даалтын ажлыг хийхдээ ямар алхам дарааллаар ажилласан болох
  • Бие даалтын ажил гүйцэтгэхэд юу сурч мэдсэн, юу хийж чаддаг болсон, чадвар дадал тань өмнөхөөсөө хэр ахисан? /үгийн баялаг хэр нэмэгдсэнд, орчуулгын ур чадвар гэх мэт/
  • Аль хэсэгт хамгийн их анхаарсан, түүний учир нь?
  • Хийсэн ажлын дотроос хамгийн чухал ач холбогдолтой зүйл нь алийг гэж үзэж байна вэ?,түүний учир?
  • Аль хэсгийг хангалттай сайн хийсэн, түүний учир?
  • Аль хэсгийг хийхэд хамгийн хэцүү байсан, түүнийг яаж шийдсэн, яаж ажилласан?
  • Аль хэсэг нь сэтгэлд хүрээгүй юм уу?, хангалтгүй болсон, түүний шалтгаан?
  • Багшийн зөвлөгөө болон  санал шүүмжийг уг ажилд хэрхэн тусгаж ажилласан?
  • Бие даалтын ажлыг цаашид засаж сайжруулахын тулд юу хийвэл зохих?
  • Эцэст нь уг ажлыг ямар болсон гэж үнэлж байна вэ? /A, B, C,  D,  F /



Төлөвлөсөн багш А.Баасанжаргал

No comments:

Post a Comment