Tuesday, October 21, 2014

МХТСААЗ- АХ 4а бие даалт



Батлав. Тэнхимийн эрхлэгч  ..................................  Б.Мөнхтуяа /Ph.D/

Мэдээлэл харилцааны технологийг сургалтанд ашиглах арга зүй
хичээлийн бие даалтын удирдамж
Зорилго Оюутны бие даасан бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлж, хичээлээр олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэх үүднээс бие даалтыг хийж гүйцэтгэнэ.  Үүний үр дүнд англи хэлний үгийн баялгаа нэмэгдүүлэх, дүрэм, өгүүлбэрийн бүтэц болон компьютерийн үг хэллэгийг мэддэг болох түүнийг заах аргадаа бүтээлчээр ашиглах.
Хамрах хүрээ : Англи хэлний багшийн-4а
Бие даалтын ажлын чиглэл: 
1.       Sound and music
*      Audio files on the Web
*      Digital audio players
*      Other audio applications
2.      Programming
*      Programming languages
*      Steps in writing a program
3.      Computers and work
*      Jobs in computing
*      Computers and jobs: new ways, new profiles
2.      ICT systems
*      ICT systems: components and functions
*      Types of systems
*      Types of devices and services
3.      Networks
*      LANs (Local Area Networks)
*      Network topology
*      WANs (Wide Area Networks)
4.      Faces of the Internet
*      What the Internet is
*      Getting connected
*      Components of the Internet
5.      The World Wide Web
*      What the Web is
*      How to surf the Web
*      What you can do on the Web
6.      Web design
*      HTML
*      Basic elements
*      Video, animations and sound
7.      Internet security
*      Internet crime
*      Malware: viruses, worms, trojans and spyware
*      Preventative tips
8.      Mobile phones
*      Mobile phones: definition and technology
*      A brief history
*      Features and functions

Тавигдах шаардлага:
·         Багшийн заасан хугацаанд өгөх
·         Kомпьютерийн үг хэллэгүүдийг өргөнөөр хэрэглэх, дадлага хийх
·         Үг хэллэгүүдийг орчуулахдаа компьютер дээр дадлага хийж, зөв оновчтой нэрлэхэд анхаарах
·         Интернет болон бусад эх сурвалжаас мэдээлэл ашиглаж болох ч хуулж болохгүй.
·         А4 цаасан дээр,  Arial 12 фондоор, зүүн талаас 2.5, баруун талаас 2.0см зайтай, мөр хоорондын зай 1.5 см шивсэн, 10-аас дээш хуудсанд багтаасан байна.
·         Бие даалтыг baaska0429@yahoo.com мэйл хаягаар явуулна.
·         Бие даалтын ажил хийх хугацаанд багшаас явцад тооцох хуваарийн дагуу зөвлөгөө авсан байна.
·         Даалгаврыг бүрэн эмх цэгцтэй, хугацаанд нь хийсэн эсэхээс дүн шалтгаална. Хэн нэгнээс хуулсан тохиолдолд тухайн оюутнуудын бие даалтыг тооцохгүй.
·         Бие даалтын ажлын эцэст тухайн оюутны мэдлэг чадварын ахицыг анхаарч үнэлнэ.
·         Даалгаврыг нэг өдрийн дараа өгвөл багш бие даалтын нийт онооноос 20% хасч тооцно. Нэгээс илүү хоног хоцорвол хүлээж авахгүй. Тиймээс заасан хугацаанд
өгөх хэрэгтэй.

Бие даалтыг гүйцэтгэх хугацаа ба бие даалтын үнэлгээ
Оюутны “Бие даалт”-ын ажлын үнэлгээг  дараах арга хэлбэрээр хийнэ.
Бие даалтын ажлыг үнэлэхдээ :
ü  Багшийн үнэлгээ :
*      Бие даалтын ажлыг гүйцэтгэх явцын үнэлгээ
*      Бие даалтын ажилд өгөх эцсийн үнэлгээ
ü  Оюутны өөрийн үнэлгээ- г  тус тус харгалзан үзнэ.










Бие даалтын ажил 2 үе шаттай хийгдэнэ.
Шалгах хугацаа
Явцад
 тооцох
хуваарь
Шалгуулах сэдэв, даалгавар
Нийт  оноо
Гүйцэтгэл-ийн оноо
Хамгаалалт-ын оноо
Явцад үзүүлж зөвлөгөө авсан
I үе шат
1
2014.11.13
Даваа
15.30-16.30
Компьютерийн үг хэллэг орчуулах, дасгал ажиллах
100
40
30
30





II үе шат
2
2014.12.11
Даваа
Компьютерийн үг хэллэг орчуулах, дасгал ажиллах
100
40
30
30

Гүйцэтгэл – 40 оноо
-          Бие даалтын бүтэц зөв, бүрэн гүйцэд, тавигдах шаардлагыг  бүрэн биелүүлсэн – 40
-          Бие даалтын бүтэц зөв, бүрэн гүйцэд хэдий ч,  тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж чадаагүй/зарим нэг зүйлийг шууд хуулсан / – 30
-          Бие даалтын бүтэц бүрэн гүйцэд зөв хэдий ч зарим нэг зүйл дутуу, давхардсан, цэгцтэй биш, шууд хуулсан – 20
-          Бие даалтыг хийх хугацаанд үзүүлж зөвлөгөө авсан  боловч гүйцэтгэл буруу, дутуу– 10
Хамгаалалт-30
-           Компьютерийн үг хэллэгийг зөв оновчтой орчуулж түүнийгээ хэрэглээ болгосон,  өгүүлбэрийн бүтэц, дүрэм найруулгын алдаагүй, сэдэвтэй холбоотой дасгалыг сайн гүйцэтгэсэн –30
-          Компьютерийн үг хэллэгийг зөв оновчтой орчуулж түүнийгээ хэрэглээ болгосон,  өгүүлбэрийн бүтэц, дүрэм найруулгын бага зэрэг алдаатай, сэдэвтэй холбоотой дасгалыг ихэнхийг нь гүйцэтгэсэн  -25
-          Компьютерийн үг хэллэгийг орчуулж түүнийгээ хэрэглээ болгох тал дээр анхаарсан боловч,  өгүүлбэрийн бүтэц, дүрэм найруулгын алдаатай, сэдэвтэй холбоотой дасгалыг нь заримыг хийсэн  -20
-          Компьютерийн үг хэллэгийг орчуулсан боловч дутуу  түүнийгээ хэрэглээ болгоогүй,  өгүүлбэрийн бүтэц, дүрэм найруулгын алдаатай, сэдэвтэй холбоотой дасгалыг дутуу хийсэн -10






Оюутны өөрийн үнэлгээ
Оюутан бүр бие даалтын ажил гүйцэтгэх явцад өөрт гарсан ахиц дэвшил, ололттой тал, засан сайжруулах шаардлагатай зүйл, авсан сургамжаа эргэцүүлэмж хэлбэрээр дүгнэн бичиж өөрийгөө үнэлнэ. Эргэцүүлэмж хэлбэрээр бичихдээ дараах зүйлийг тусгах нь зүйтэй.
  • Бие даалтын ажлыг хийхдээ ямар алхам дарааллаар ажилласан болох
  • Бие даалтын ажил гүйцэтгэхэд юу сурч мэдсэн, юу хийж чаддаг болсон, чадвар дадал тань өмнөхөөсөө хэр ахисан?
  • Аль хэсэгт хамгийн их анхаарсан, түүний учир нь?
  • Хийсэн ажлын дотроос хамгийн чухал ач холбогдолтой зүйл нь алийг гэж үзэж байна вэ?,түүний учир?
  • Аль хэсгийг хангалттай сайн хийсэн, түүний учир?
  • Аль хэсгийг хийхэд хамгийн хэцүү байсан, түүнийг яаж шийдсэн, яаж ажилласан?
  • Аль хэсэг нь сэтгэлд хүрээгүй юм уу?, хангалтгүй болсон, түүний шалтгаан?
  • Багшийн зөвлөгөө болон  санал шүүмжийг уг ажилд хэрхэн тусгаж ажилласан?
  • Бие даалтын ажлыг цаашид засаж сайжруулахын тулд юу хийвэл зохих?
  • Эцэст нь уг ажлыг ямар болсон гэж үнэлж байна вэ? /A, B, C,  D,  F /



Төлөвлөсөн багш: А.Баасанжаргал

No comments:

Post a Comment