Sunday, January 12, 2014

Хэрхэн яаж амжилттай суралцах вэ?


Үр дүнтэй суралцах аргууд
Төлбөрөө төлсөн гээд ширээ бөглөн сууж байвал оюутан гэсэн үг биш. Өглөө сургууль дээрээ ирээд үлгэн салган явсаар өдөр харьж байгаа хүн оюутан нэр зүүснээс биш, оюутан биш юм.
АМЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
 амжилтыг хэрхэн хэмжиж бас бүтээдэг вэ? гэсэн асуулт олон хүний өмнө тулгардаг. Амжилттай суралцахын тулд оюутнууд хамгийн түрүүнд амжилтын тухай зөв ойлголттой байх нь чухал юм. Өрнөдийн буюу бидний нэрлэж заншсанаар барууны орнууд амжилтыг  зөв ойлголттой байх нь чухал юм. Өрнөдийн буюу бидний нэрлэж заншсанаар барууны орнууд амжилтыг result буюу ҮР ДҮН гэж үздэг. Аливаа зүйлийг хийж бүтээсний дараа гарах үр дүнг амжилт хэмээн үздэг байна. Харин Дорнын буюу Азийн улс түмнүүд амжилт гэдгийг буюу үйл явц хэмээн ойлгодог. Аливаа зүйлийг хийж байгаа үйл явц нь сайн байвал энэ нь амжилт юм гэж үздэг.
      Үр дүнтэй суралцах гэдгийг зөвхөн дүнгээр хэмжвэл өрөөсгөл юм. Муу аргаар ч гэсэн амжилтанд хүрч болдогтой адилхан хуулах эсхүл хуурах аргаар сайн дүн авч болдог. Тиймээс үр дүнтэй суралцдаг оюутны хамгийн гол шалгуур нь онц дүн биш, харин олж авсан ур чадвар юм. Бид их сургуульд суралцахдаа юуны төлөө суралцаж байгаагаа төдийлөн сайн ойлгохгүй байх явдал бий. Онц дүнгийн төлөө улайран байгаад сургуулиа төгстөл мэдсэн сурсанаар гавихгүй улаан дипломтон болсон байх явдал бишгүй дээ олон бий. Хамгийн гол нь үр дүнтэй сурсан оюутан чадвар эзэмшдэг.
Гэхдээ бид чадвар, мэдээлэл, мэдлэг өгөгдлийг ялгадаггүй. Энгийнээртайлбарлахад 30 гэдэг тоо бол өгөгдөл юм. Харин гадаа 30 градус байна энэ мэдээлэл, нэмэх 30 градуст буудайн болцуу хатдаг гэвэл энэ нь мэдлэг юм. Бид чадвар эзэмших л зорилготой. Монгол хүний зан уу, эсвэл заль уу ямар нэг зүйл болохгүй болмогц өөрөөсөө бурууг зайлуулж эхэлдэг. Монголд байгаа 100 гаруй их, дээд сургуульд суралцаж байгаа 170 гаруй мянган оюутнуудаас ихэнх нь үр дүнгүй суралцаж байна. Ингэж хэлж байгаагийн шалтгаан нь ихэнх оюутнууд ажлын байран дээр гологдож байгаатай холбоотой. Үр дүнтэй суралцаж чадахгүй байгаа шалтгаанаа сургуулийн материаллаг бааз, өнөөдрийн тогтолцоо, багшлах боловсон хүчин гээд өөр бусад зүйлд тохох хандлага оюутнуудад бий. Та ингэснээрээ зөвхөн өөрийгөө л хуурч байгаа хэрэг юм.
“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн сайхан үг их олон зүйлийг хүнд  бодогдуулдаг. Тиймээс үр дүнтэй суралцах хамгийн эхний алхам бол хувь  хүний хичээл зүтгэл юм. Залуургүй хөргөгч ажилладаггүй, батерейгүй утас асдаггүй, уяачгүй морь хурдалдаггүйтэй адил хичээл зүтгэл танд үгүй бол та хэзээ ч амжилтанд хүрэхгүй.


No comments:

Post a Comment