Thursday, September 26, 2013

Англи хэлний яриа бичгийн дадлага-1 ” хичээлийн бие даалтын удирдамж


Зорилго Оюутнууд англи хэлний яриа бичгийн дадлага хичээлтэй холбоотой төрөл бүрийн үзүүлэн, тарааж өгөх материалыг бүтээлийн сандаа цуглуулах, мөн өгөгдсөн сэдвийн дагуу 120-180 үгтэй зохион бичлэг, эссэ бичнэ. Үүний үр дүнд англи хэлний ерөнхий мэдлэг болон яриа бичгийн чадвараа дээшлүүлнэ.
Удирдамж  Улирлын эцэст дараах зүйлсийг бэлэн болгосон байна.
1.    Доод тал нь 200 шинэ үгийн жагсаалт, нэг бүлэг сэдвээр 20 шинэ үгийн карт бэлдэх. Үүнд хичээл дээр болон бие дааж сурсан үгсийг монгол орчуулга, жишээ өгүүлбэрийн хамт бичсэн байна.
2.    Америк, Англи, Монгол хүмүүсийн хэрэглэдэг өвөрмөц хэллэг, зүйр үг, түргэн хэллэг тус бүр 10-ыг цуглуулж цаасан дээр эсвэл дэвтэр дээр тайлбар, жишээ өгүүлбэртэй бичсэн байх.
3.    Англи хэл заахад ашиглаж болохуйц англи дуу, шүлэг тус бүр 5-ыг цуглуулж, хэрхэн ашиглах товч зааврыг бичнэ.
Хугацаа:  2013-12-15  
Эссэ зохион бичлэг бичихдээ дараах зүйлд анхаарлаа хандуулна.
·         Багшийн заасан хугацаанд өгөх
·         Хичээл дээр үзэж судалсан үг хэллэгээ өргөнөөр хэрэглэх, өөрийн үгээр бичих
·         Эссэгээ сайн зохион байгуулах (догол мөр, хэсгүүдэд хуваах)
·         Интернет болон бусад эх сурвалжаас мэдээлэл ашиглаж болох ч хуулж болохгүй.
1.    Describing about a country and its people                                             2013-09-17
2.    Article about someone’s lifestyle                                                              2013-10-01
3.    Article about shopping facilities in a place                                             2013-10-15
4.    “The waterfall”                                                                                              2013-10-29
5.    Transactional letter- asking for information                                            2013-11-13
6.    A famous person                                                                                         2013-11-27
7.    Report about the good and bad points of a place                                  2013-12-11
Бие даалтыг өгөх өдөр бүтээлийн хавтас, гэрийн даалгавар,картууд гэх мэт шаардлагатай зүйлүүдийг авчирч өгнө.
Үнэлгээ: Оюутнууд 20 хүртэлх оноо буюу энэ улирлын нийт дүнгийн 20% хүртэлх оноог авна. Даалгаврыг бүрэн эмх цэгцтэй, хугацаанд нь хийсэн эсэхээс дүн шалтгаална. Хэн нэгнээс хуулсан тохиолдолд тухайн оюутнуудын бие даалтыг тооцохгүй.
Бие даалтыг хожимдож өгсөн тохиолдолд: Даалгаврыг нэг өдрийн дараа өгвөл багш бие даалтын нийт онооноос 20% хасч тооцно. Нэгээс илүү хоног хоцорвол хүлээж авахгүй. Тиймээс заасан хугацаанд өгөх хэрэгтэй.

No comments:

Post a Comment