Sunday, January 12, 2014


Цагаа зөв зарцуулахааас цаглашгүй амжилт эхэлдэг
Цагаа зөв зохион байгуулах нь оюутанд ямар ач холбогдолтой болон хэрхэн цагаа зөв зохицуулах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
      Хүнд хоногт илүү ч үгүй дутуу ч үгүй 86400 секунд оногддог. Сайн муу,  сайхан муухай, баян ядуугаас үл хамаараад энэ хугацаа яг ижил өгөгдөнө. Энэ хугацааг хэрхэн ашиглаж байгаагаас амжилт шалтгаална. Тиймээс оюутан танд цаг үрэгч дараах хүчин зүйлсээс өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Үүнд:
1.       Төлөвлөгөөгүй, зорилго, чиглэлгүй байдал
2.      Эрхэмлэх зүйл, дэс дараалалгүй шийдмэг бус байдал
3.      Дэмий зүйлд үгүй гэж хэлж чаддаггүй

4.      Хийж чадахгүй олон ажил өөр дээрээ авдаг
5.      Бүх зүйлийг ганцаараа хийх гэж дайрдаг, ажлаа хамтарч хийх ба шилжүүлж чаддаггүй
6.      Аль нэг зүйлд хэт их юмуу, бага цаг зарцуулах замаар буруу хуваарь гаргадаг
7.      Өнөөдөр хийх ёстой зүйлээ хойш тавьдаг
8.      Чухал ажлаа орхигдуулж, завгүй байгаадаа анхаарлаа эзэмдүүлдэг
9.      Хувийн зохион байгуулалт муутайгаасаа болж зовдог, овоолсон эд зүйлс дундаас хэрэгтэйгээ олж чаддаггүй
10.  Нэг ажлаа дуусаагүй байж дараагийнх руу харайдаг
11.  Ажлыг дутуу орхиж, дуусгахын тулд юу хийх ёстой талаар дахин боддоггүй
12.  Хангалттай мэдээлэлгүйгээр ажлыг эхэлдэг
13.  Үргэлж бусдад найдаж хүлээдэг
14.  Хурал бусад зүйлийг дэг хуваарьгүйгээр хийдэг
15.  Хүн хүлээх, зорчих цагийг бүтээлчээр ашигладаггүй
       Эдгээр эмгэгүүд таньд нэг хоёр байгаа бол хэвийн, харин олноороо байгаа бол та цагаа алдах өвчин тусчээ. Тиймээс та өөртөө зорилго тавьж  өдөр тутмын ажлуудаа төлөвлөж, төлөвлөсөн ажлаа гүйцээсэн эсэхээ хянах хэрэгтэй. Цагийн зохион байгуулалт ямар байгаагаа мэдэхийн тулд хамгийн түрүүнд өөрийн нэг өдрийн нийт цагаа хэрхэн өнгөрүүлж байгаагаа хянаж үзэх хэрэгтэй. Харин үүний дараа цагаа хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх төлөвлөгөөгөө боловсруулах хэрэгтэй.
1.      Юуны өмнө, өдөр бүр ажлаа цаг минуттай нь тэмдэглэх зориулалтын тэмдэглэлийн дэвтэрийг худалдан ав. Өөрөөр хэлбэл, жил, сар, долоо хоног, өдрүүдээр нь хүснэгтлэн заасан тэмдэглэлийн дэвтэртэй бол. Зүгээр тууш дэвтрийг бодвол зориулалтынх учраас илүү эмх цэгцтэй, бас ойлгомжтой. Ингээд тухайн өдрийнхөө хэсэгт хэдэн цагуудад ямар ямар ажлууд амжуулах талаар тэмдэглэнэ.
2.      Хийх ажлын жагсаалтаа гаргахдаа юуны түрүүнд хамгийн чухал ажлаасааа эхлэн жагсаан бичв
3.      Жагсаан бичсэн ажлын төлөвлөгөөний ард “А” “Б” “В” гэсэн тэмдэглэгээ хий. “А” тэмдэглэгээ нь өнөөдөр хамгийн эхэнд хийх чухал амжуулах ёстой ажлыг илтгэнэ. “Б” нь өнөөдөртөө багтаан хийх ажлыг илтгэх бол “В” нь энэ долоо хоногтоо амжуулах ёстой ажлыг илтгэнэ гэх мэт. Илүү дутуу тайлбар хэрэггүй, тэмдэглэгээгээ харахад л бүх юм ойлгомжтой.
4.      Төлөвлөсөн ажлуудын зарим нь хойшлогдох тохиолдол гарах нь бий. Энэ үед хойшлогдсон ажлынхаа хойно яг хэзээ хүртэл хойшлогдсоныг тэмдэглэнэ. Харин тухайн өдөр нь дахин тэмдэглэхээ мартаваа.
5.      Орой бүр төлөвлөсөн ажлуудынхаа яг аль алийг нь амжуулсанаа тэмдэглэ, дүгнэлт хий.

No comments:

Post a Comment