Tuesday, February 25, 2014

“Англи хэл-Заах арга-2” хичээлийн бие даалтын удирдамж



Англи хэл-Заах арга-2”
хичээлийн бие даалтын удирдамж
Зорилго Оюутнууд англи хэлний хичээлтэй холбоотой төрөл бүрийн үзүүлэн, тарааж өгөх материалыг бүтээлийн сандаа цуглуулах, мөн өгөгдсөн сэдвийн дагуу 120-150 үгтэй зохион бичлэг, эссэ бичнэ. Үүний үр дүнд англи хэлний үгийн баялаг, ерөнхий мэдлэг, яриа бичгийн чадвар болон заах арга барилаа дээшлүүлнэ.
Удирдамж  Улирлын эцэст дараах зүйлсийг бэлэн болгосон байна.
1.    Доод тал нь 200 шинэ үгийн жагсаалт, нэг бүлэг сэдвээр 20 шинэ үгийн карт бэлдэх. Үүнд хичээл дээр болон бие дааж сурсан үгсийг монгол орчуулга, жишээ өгүүлбэрийн хамт бичсэн байна.
2.    Бага ангид англи хэл заахад ашиглаж болохуйц англи дуу, шүлэг тус бүр 5-ыг цуглуулж, хэрхэн ашиглах товч зааврыг бичнэ.
3.   
Англи хэл-1 сурах бичгээс тус бүр 2 хичээл сонгон авч конспект бичин, тухайн хичээлд хэрэглэж болохуйц, шаардлага хангах үзүүлэн тарааж өгөх  материал бэлдэх
Хугацаа:  2014-05-08
Эссэ зохион бичлэг бичихдээ дараах зүйлд анхаарлаа хандуулна.
·         Багшийн заасан хугацаанд өгөх
·         Хичээл дээр үзэж судалсан үг хэллэгээ өргөнөөр хэрэглэх, өөрийн үгээр бичих
·         Эссэгээ сайн зохион байгуулах (догол мөр, хэсгүүдэд хуваах)
·         Интернет болон бусад эх сурвалжаас мэдээлэл ашиглаж болох ч хуулж болохгүй.
1.    My family                                           2014-01-14
2.    Describing your friends                   2014-02-18
3.    Our school                                         2014-03-04
4.    My favorite sport                               2014-03-18
5.    My favorite season                           2014-04-01
6.    My favorite animal                            2014-04-15
7.    Describing your future                     2014-04-29
Бие даалтыг өгөх өдөр бүтээлийн хавтас, гэрийн даалгавар,картууд гэх мэт шаардлагатай зүйлүүдийг авчирч өгнө.
Үнэлгээ: Оюутнууд 20 хүртэлх оноо буюу энэ улирлын нийт дүнгийн 20% хүртэлх оноог авна. Даалгаврыг бүрэн зөв, эмх цэгцтэй, хугацаанд нь хийсэн эсэхээс дүн шалтгаална. Хэн нэгнээс хуулсан тохиолдолд тухайн оюутнуудын бие даалтыг тооцохгүй.Бие даалтыг хожимдож өгсөн тохиолдолд: Даалгаврыг нэг өдрийн дараа өгвөл багш бие даалтын нийт онооноос 20% хасч тооцно. Нэгээс илүү хоног хоцорвол хүлээж авахгүй. Тиймээс заасан хугацаанд өгөх хэрэгтэй.

МУБИС, Архангай дахь Багшийн сургууль, Гадаад хэлний тэнхимийн багш А.Баасанжаргал.

No comments:

Post a Comment