Tuesday, October 21, 2014

Stylistics- 4a



Батлав. Тэнхимийн эрхлэгч ....................................Б. Мөнхтуяа /Ph.D/

“Англи хэлний Найруулга зүй
хичээлийн бие даалтын удирдамж
Зорилго Оюутны бие даасан бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлж, хичээлээр олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэх үүднээс  англи хэлээр өгөгдсөн сэдвийн дагуу 250-300 үгтэй эссэ бичин  англи хэлний үгийн баялгаа нэмэгдүүлж, дүрэм, өгүүлбэрийн бүтэц болон найруулан  бичих чадвараа сайжруулна.
Хамрах хүрээ : Англи хэлний багшийн 4а анги
 Бие даалтын ажлын чиглэл: 
Хувилбар:1 Эссэ бичих сэдвүүд
-      
A funny story                                     
-       A pros and cons of sport                    
-       News report about an accident                                                                                               
-       Is watching TV badly for children                             
-       Pros and cons of studying abroad                                           
-       How should children spend their time?    
-       Which methods of learning foreign languages are best for you?
-       Is it better to travel with a tour guide?
-       Why go to university?
-       What should you change about your hometown? 
-       A letter of complaint
Хувилбар:2
-       A funny thing happened to me
-       A pros and cons of mobile phone
-       News report about politics
-       Should we save for endangered animals?
-       The best way of learning allows the customs of a new country
-       Should higher education be available to all?
-       Advantages and disadvantages of riding a bicycle
-       Persuade your reader to move to your city
-       What are the differences between city life and countryside life?
-       Will mining help or harm Mongolia?
-       A letter of application
Тавигдах шаардлага:
·         Англи хэлний хичээлүүдээр үзэж судалсан үг хэллэгүүдийг өргөнөөр хэрэглэх, өөрийн үгээр бичих
·         Үг сонголт, өгүүлбэрийн бүтэц, найруулан бичихэд анхаарах
·         Эссэгээ сайн зохион байгуулах (догол мөр, хэсгүүдэд хуваах)
·         Интернет болон бусад эх сурвалжаас мэдээлэл ашиглаж болох ч хуулж болохгүй.
·         Бие даалтын ажлын эцэст тухайн оюутны мэдлэг чадварын ахицыг анхаарч үнэлнэ.
·         А4 цаасан дээр,  Arial 12 фондоор, зүүн талаас 2.5, баруун талаас 2.0см зайтай, мөр хоорондын зай 1.5 см шивсэн, 10-аас дээш хуудсанд багтаасан байна.
·         Бие даалтыг baaska0429@yahoo.com мэйл хаягаар явуулна.
·         Бие даалтын ажил хийх хугацаанд багшаас явцад тооцох хуваарийн дагуу зөвлөгөө авсан байна.
·         Даалгаврыг бүрэн эмх цэгцтэй, хугацаанд нь хийсэн эсэхээс дүн шалтгаална. Хэн нэгнээс хуулсан тохиолдолд тухайн оюутнуудын бие даалтыг тооцохгүй.

Бие даалтыг гүйцэтгэх хугацаа ба бие даалтын үнэлгээ
Оюутны “Бие даалт”-ын ажлын үнэлгээг  дараах арга хэлбэрээр хийнэ.
Бие даалтын ажлыг үнэлэхдээ :
ü  Багшийн үнэлгээ :
*      Бие даалтын ажлыг гүйцэтгэх явцын үнэлгээ
*      Бие даалтын ажилд өгөх эцсийн үнэлгээ
ü  Оюутны өөрийн үнэлгээ

Бие даалтын ажил 2 үе шаттай хийгдэнэ.
Шалгах хугацаа
Явцад
 тооцох
хуваарь
Шалгуулах сэдэв, даалгавар
Нийт  оноо
Гүйцэтгэл-ийн оноо
Хамгаалалт-ын оноо
Явцад үзүүлж зөвлөгөө авсан
I үе шат
1
2014.11.13
Даваа
16.30-17.30
Эссэ, зохион бичлэг бичих

100
40
30
30
II үе шат
2
2014.12.11
Даваа
16.30-17.30
Эссэ, зохион бичлэг бичих

100
40
30
30

Бие даалтын ажлыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд:
Гүйцэтгэл – 40 оноо
-          Бие даалтын бүтэц зөв, бүрэн гүйцэд, тавигдах шаардлагыг  бүрэн биелүүлсэн, хийх хугацаандаа үзүүлж зөвлөгөө авсан – 40
-          Бие даалтын бүтэц зөв, бүрэн гүйцэд хэдий ч,  тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж чадаагүй/зарим нэг зүйлийг шууд хуулсан / – 30
-          Бие даалтын бүтэц бүрэн гүйцэд зөв хэдий ч зарим нэг зүйл дутуу, давхардсан, цэгцтэй биш, шууд хуулсан - 20
-          Бие даалтыг хийх хугацаанд үзүүлж зөвлөгөө аваагүй  – 10

Хамгаалалт-30
-           Эссэ зохион, бичлэгийн үгийн сонголт сайн, бусад эх сурвалжаас хуулаагүй өөрийн санаа үгээр,  өгүүлбэрийн бүтэц, дүрэм найруулгын алдаагүй-40
-          Эссэ зохион, бичлэгийн үгийн сонголт сайн, бусад эх сурвалжаас хуулаагүй өөрийн санаа, үгээр бичсэн боловч өгүүлбэрийн бүтэц, дүрэм найруулгын алдаатай-35
-          Эссэ зохион, бичлэгийн үгийн сонголт сайн боловч бусад эх сурвалжаас заримыг нь хуулсан өгүүлбэрийн бүтэц, дүрэм найруулгын бага зэрэг алдаатай-30
-           Бусад эх сурвалжаас шууд хуулсан өөрийн санааг тусгаагүй,  өгүүлбэрийн бүтэц, дүрэм найруулгын алдаатай-20

Оюутны өөрийн үнэлгээ
Оюутан бүр бие даалтын ажил гүйцэтгэх явцад өөрт гарсан ахиц дэвшил, ололттой тал, засан сайжруулах шаардлагатай зүйл, авсан сургамжаа эргэцүүлэмж хэлбэрээр дүгнэн бичиж өөрийгөө үнэлнэ. Эргэцүүлэмж хэлбэрээр бичихдээ дараах зүйлийг тусгах нь зүйтэй.
  • Бие даалтын ажлыг хийхдээ ямар алхам дарааллаар ажилласан болох
  • Бие даалтын ажил гүйцэтгэхэд юу сурч мэдсэн, юу хийж чаддаг болсон, чадвар дадал тань өмнөхөөсөө хэр ахисан? /үгийн баялгаа хэр нэмэгдүүлсэн, бүтэц дүрмийн алдаагүй англиар найруулан бичих гэх мэт/
  • Аль хэсэгт хамгийн их анхаарсан, түүний учир нь?
  • Хийсэн ажлын дотроос хамгийн чухал ач холбогдолтой зүйл нь алийг гэж үзэж байна вэ?,түүний учир?
  • Аль хэсгийг хангалттай сайн хийсэн, түүний учир?
  • Аль хэсгийг хийхэд хамгийн хэцүү байсан, түүнийг яаж шийдсэн, яаж ажилласан?
  • Аль хэсэг нь сэтгэлд хүрээгүй юм уу?, хангалтгүй болсон, түүний шалтгаан?
  • Багшийн зөвлөгөө болон  санал шүүмжийг уг ажилд хэрхэн тусгаж ажилласан?
  • Бие даалтын ажлыг цаашид засаж сайжруулахын тулд юу хийвэл зохих?
  • Эцэст нь уг ажлыг ямар болсон гэж үнэлж байна вэ? /A, B, C,  D,  F /



Төлөвлөсөн багш: А.Баасанжаргал

No comments:

Post a Comment