Thursday, April 16, 2015

Бие даалт-Англи хэл -2а



Монгол улс
Монгол улс ази тивд оршдог. Өмнө талаараа Хятад улстай хойд талаараа Орос улстай хиллэдэг. Манай орон бол Хангай, говь, хээр тал хосолсон уудам нутаг дэвсгэртэй Ази тивийн эртний түүхт орон юм. Хойд талаараа ой мод уулархаг газар ихтэй. Төв хэсэгтээ тал хээр нутагтай, өмнө талаараа говь цөл ихтэй. Монгол улсад 18 аймаг, 3 хот бий. Аймаг бүр олон сумтай. Тухайлбал, миний төрсөн нутаг бол Архангай аймгийн Цэнхэр сум юм. Манай аймаг нь Хангай нурууны ард оршдог тул Тайхар чулуу, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Чулуутын хавцал, Булган уул зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнтэй газрууд олон бий.
Монгол улс нь мал аж ахуй газар тариалангийн орон юм. Эрт дээр үеэс мал аж ахуй эрхэлж, нүүдэллэн амьдарч ирсэн билээ. Одоо ч гэсэн хүн амын бараг 3 хуваасны нэг нь хөдөө газар мал маллан амьдарч байна. Хотын хүмүүс гол төлөв үйлдвэр, худалдааны зах зээл дээр ажилладаг. Монгол орон хавар, зун, намар, өвөл гэсэн жилийн дөрвөн улиралтай. Бид улиралдаа тохируулж хувцасладаг. Өвөл бол үстэй дээл, үстэй малгай, ноосон цамц, эсгий гутал зэрэг дулаан хувцас өмсдөг. Дээлийг хөдөө газар өмсөхөд их тохиромжтой.  Гэхдээ сүүлийн үед нийтээрээ Цагаан сар, Наадмаар үндэсний хувцсаараа гоёдог болсон байна.
Улаанбаатар хот
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот 1639 онд байгуулагджээ. 1924 оноос одоог хүртэл Улаанбаатар гэж өөрчлөгдөж иржээ. Нийслэл хот нь Богд уулын ард тал, Туул голын хөвөөнд оршдог бөгөөд 1 сая орчим хүн амтай.
Тус хот нь Монгол улсын төр, эдийн засаг, соёл, боловсролын төв юм. Тус хотод  Монгол улсын засгийн газар, томоохон үйлдвэрүүд, ихэнх дээд сургуулиуд, соёлын байгууллагууд байдаг. Хотын төв хэсэгт Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордон, Төв шуудан, Дуурь бүжгийн театр байдаг. Төв музей, Хувьсгалын музей, Богд хааны музей, Улаанбаатар хотын музей зэрэг сонирхолтой газрууд бий. Төв парк, Спортын ордон, Цэнгэлдэх хүрээлэн, Улсын цирк, Үндэсний цирк зэрэг үзвэр зугаалгын газрууд болон кино театрууд олон байдаг.
Сүүлийн жилүүдэд орон сууцны хороолол нэмэгдэж байна. Хотыг тойрсон гэр хороолол их бий. Хотын захад жижиг тосгон, зуслангийн байр, хүүхдийн зуслан зэрэг байдаг. Нийслэл хот нь өөрийн “Улаанбаатар” сонин, “Улаанбаатар” гэсэн телевизийн нэвтрүүлэгтэй юм. Тус хот нь Монголын тээврийн гол зангилаа юм. Олон улсын нисэх буудал, төмөр замын төв буудал, зорчигч тээврийн төв зэрэг нь энд бий.

Захиа-1
Сайн байна уу? Таны бие сайн уу? Тарган сайхан хаваржиж буй заа. Ажил тань амжилттай биз дээ. Бид бүгд сайн, тус тусынхаа ажлаа хийж байна. Таны 2 сарын 15-нд бичсэн захиаг хүлээн авч их баярлалаа. Захианаас та нарынхаа сайн сууж байгаа тухай сонсож мэдлээ. Нутагт сайхан хавар болж байгаа биз дээ. Энд дулаахан сайхан хавар болж байна. Таны захисан юмыг авсан. 7-н сард очихдоо аваачиж өгье. Та энэ зун хаана амрах вэ? Бид нарыг очиход гэртээ байх уу? Үүний өмнөх захианд зураг өгүүлсэн. Авсан биз дээ? Өөр захих зүйл байвал захиарай. За өөр зүйлгүй баяртай. Таныг хүндэтгэн ёсолсон Чимгээ.
Захиа-2
Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу? Таны бие сайн, ажил тань амжилттай биз дээ. Миний бие сайн хичээлдээ явж байна. Таны өгүүлсэн илгээмжийг хүлээн авч маш их баярлалаа. Төгсөлтийн шалгалт эхлэх гээд хичээл ихтэй зав муутай байна. Дараа дэлгэрэнгүй захиа бичье. За баяртай хариу хүсье. Хүндэтгэн ёсолсон Билгээ.




No comments:

Post a Comment