Monday, January 13, 2014

Харвардын Их Сургуулийн оюутнуудад өгдөг 15 дүрэм


Харвардын Их Сургуулийн оюутнуудад өгдөг 15 дүрэм

1.      Хэрэв чи одоо унтах юм бол мэдээж мөрөөдлийн  зүүдэлнэ, харин унтахынхаа оронд хичээлээ сонговол мөрөөдлөө биелүүлэх боломж бий.
2.      Чи ямар нэг зүйлийг хийхэд хэтэрхий оройтсон гэж бодож байвал үнэн хэрэгтээ бүх зүйл дөнгөж эхэлж байна гэсэн үг.
3.      Юм сурах зовлон бол хэсэгхэн хугацааных, харин юм мэдэхгүйн зовлон бол мөнхөд үргэлжилдэг.
4.      Сурах гэдэг бол цаг хугацаа бус хичээл зүтгэл юм.
5.   
   Амьдрал гэдэг бол зөвхөн сурах биш юм. Хэрэв чи амьдралын энэ үеийг л давж чадахгүй юм бол, чи ер нь юу чадах юм бэ?
6.      Шаргуу хичээл зүтгэл, хүчин чармайлт хоёроос сэтгэл ханамж авч болдог юм.
7.      Бүх зүйлийг түрүүлж, шаргуу хийдэг хүмүүс л жинхэнэ амжилтын амтыг мэдэрнэ.
8.      Хүн болгонд бүх зүйлийг амжуулах авьяас байдаггүй. Гэхдээ өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж, шийдвэр гаргаж чаддаг хүн л амжилтанд хүрдэг.
9.      Цаг бол алт! Тэр харвасан сум шиг өнгөрдөг.
10.  Өнөөдөр “нусаа татаж” байгаа байдал чинь маргааш нулимс болох вий.
11.  Ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс бол реалистууд юм.
12.  Чиний цалин боловсролын түвшингээс чинь шууд хамаарна.
13.  Өнөөдөр ахиж давтагдахгүй.
14.  Чиний “дайснууд” одоо шуналтай гэгч нь ном эргүүлж байгаа гээд боддоо.
15.  Хөлсөө урсгахгүйгээр мөнгө олохгүй.

No comments:

Post a Comment