Monday, January 20, 2014

Хүнийг гадаад төрхөөр нь бүү дүгнэ.


Хүнийг гадаад төрхөөр нь бүү дүгнэ.
         Хөрөнгө мөнгөтэй, чинээлэг, ахимаг насны хос байжээ. Тэд өөрсдийн хүүхэд байхгүй болохоор цагийг уйтгартай өнгөрөөнө. Насаараа цуглуулж хураасан энэ их эд хөрөнгөө сайн үйлд зарцуулахыг хүсчээ. Тэгээд: “Хоёулаа бүх эд хөрөнгөө боловсролын үйл хэрэгт хандивлавал ямар вэ?” гэж ярилцаад маргааш өдөр нь Америкийн алдарт Харвардын их сургуулийг зорьжээ.
       
Тэднийг үүдний хаалгаар дөнгөж ортол, элэгдэж хуучирсан муухан хувцастай, настай хоёр хүнийг харсан Сүй тэднийг дуудлаа. “Настангууд аа, та бүхэн чинь хаашаа очих гэж явна вэ?” гэж хүйтнээр асуухад, “танай сургуулийн захиралтай уулзах гэсэн юмаа” гэж хариулав.
        Тэгэхэд Сүй зандрангуй хоолойгоор: “Манай ерөнхийлөгчид та нартай уулзах цаг зав байхгүй ээ” гэв. Настай хос Сүйгийн хүйтэн хандлагад сэтгэл нь тавгүйтсэн боловч сүүлд нь дахиад нэг зүйл асуулаа. “Их сургууль үүсгэн байгуулах юм бол ер нь хэдий хэр их мөнгө орох болоо?” гэж. Тэгэхэд Сүй “Би яаж мэдэх юм бэ? Та нар шиг хүмүүс ийм юм яаж санадаг байна аа” гэж ууртайгаар хариулав.
        Ингээд сэтгэлдээ шарх авч гомдсон хөгшчүүдийн маань хөрөнгөө хандивлах гэсэн санаа нь яаж ийж байгаад л өөрсдөө шууд их сургууль байгуулах шийдвэрээр солигдлоо. Энэ бол алдарт Стейнфордын их сургууль байгуулагдсан түүх билээ.
Харин ажилтан Сүйгийн тэр өдрийн буруу хандлага, үйлдлээс нь болоод Харвардын их сургууль нэгэн томоохон боломжоо алдсан билээ. Эдүгээ Харвардын их сургуулийн үүдний хаалган дээр “Хүнийг гадаад төрхөөр нь бүү дүгнэ” гэсэн үгийг бичин хадсан байдаг байна.


No comments:

Post a Comment