Sunday, January 12, 2014

Бидэнд аз жаргал бэлэглэдэг 27 үнэгүй зүйл


Бидэнд аз жаргал бэлэглэдэг 27 үнэгүй зүйл
 Бидний амьдралаас хүсдэг зүйл ихэвчлэн үнэтэй байдаг. Гэтэл үнэндээ биднийг жинхэнээсээ сэтгэл хангалуун байлгах бүхэн ямар ч үнэ төлбөргүй олддог. Хүн бүрийг баян байгаасай гэж хүссэн учраас амьдрал маш олон сайхан зүйлийг бидэнд үнэгүй олгосон. Гэвч бид өөрсөддөө байгаагаа олж хардаггүйгээс хамгийн үнэт эрдэнэсээ анзааралгүй орхидог юм. Дараах 27 зүйлийг худалдаж авч болдоггүй. Учир нь тэднийг үнэлж баршгүй. Гэхдээ тэд таниас юу ч шаардалгүйгээр, өөрсдөө таны дэргэд хүрч ирдэг.
1.      Хайр
2.      Гэр бүл

3.      Өглөө болгон сэрээд л нарны гэрлийг харж чадна гэдэг гайхамшиг   
4.      Өөрийнхөө үргэлжлэл болох үр хүүхдээ харах боломж
5.      Зүгээр л амьд байж, хүссэнээрээ уужуу амьсгалан, энд оршин байгаа гэдгээ мэдрэх хичнээн сайхан!
6.      Бид өөрсдөө ч мэдэлгүй, хэн нэгний амьдралд сайнаар нөлөөлж орхидог нь гайхалтай
7.      Найз нөхөд
8.      Хүмүүс. Бид заримдаа энэ орчлон дээр ганцаархнаа үлдэхийг хүсдэг. Гэвч таниас өөр хэний ч амьсгал, инээд, үг сонсогдохгүй хорвоо ямар аймшигтай байх бол? Янз бүрийн хүмүүстэй хамт байх боломжтой байгаадаа талархах хэрэгтэй.
9.      Инээмсэглэл.
10.  Хэн нэгнээр хайрлуулах
11.  Ямар ч муу юмыг, түүнээс илүү сайхан талтай байхаар хорвоо бүтээсэн. Үүнийг мэддэг нь бидний аз!
12.  Итгэл найдвар. Учир нь “тэр” бол бидний хамгийн тууштай, хэзээч бөхдөггүй чанар.
13.  Амьдралын бидэнд бэлдэж тавьдаг гэнэтийн бэлгүүд. Түүнийг хүлээх сэтгэл догдлуулсан мөчүүд.
14.  Амьдралын хором бүрээс бүхнийг шинээр эхлүүлж болдог нь. Танд нэг минутанд л гэхэд 60 удаа дахин гараагаа тавих боломж байгаа гээд төсөөл дөө?
15.  Онигоо, хөгжилтэй түүхийн нөөц хэзээ ч дуусдаггүй нь амьдралаас үнэгүй олддог бас л нэг баяр баясгалан.
16.  Эрх чөлөө.
17.  “Хоёр дахь боломж” Энэ үг байдаг нь ямар их аз вэ?
18.  Дурсамж.
19.  Тухайн үедээ хэцүү санагддаг байсан бүхний тухай хожмоо эргээд санахад “Сайхан байжээ” гэсэн бодол төрдөг нь.
20.  Цэцэг дэлгэрэхийг, өвс ногоо ургаж, мод нахиалахыг харах. Цас борооны үнэрийг мэдэрч, ямар ч мөнгө төлөлгүйгээр голын урсгал дээр дураараа хэвтэж болдог нь.
21.  Хайртай хүмүүсийн маань духан дээрх үнсэлт. Ээждээ үнэрлүүлэх мөч, аавын тэврэлт.
22.  Эрүүл мэнд, бас нойр.
23.  Аз жаргалд хүрэх ганцхан биш мянга мянган зам байдаг нь сайхан.
24.  Үүрдийн юм гэж байдаггүйд баярламаар. Дургүй зүйлээ хэзээд өөрчлөх эрх танд бий.
25.  Хөгжим.
26.  Төсөөлөн бодох чадвар.
27.  Гар хуруугаа хүссэнээрээ хөдөлгөх, өөрийгөө удирдах чадвар.

No comments:

Post a Comment