Monday, January 20, 2014

Сарны сонат


 Сарны сонат
        Бетховен дүлийрч эхэлжээ. Тэр тусмаа хөгжимчин хүн дүлий болсон нь үнэхээр хүнд, ердөө л түүний төгсгөл ирсэн мэт бодогдож байлаа. Үнэндээ дүлий байж хөгжим тоглоно гэдэг нь ямар ч боломжгүй мэт санагдана.
       Гэтэл тэр нэгэн өдөр сохор охинтой тааралджээ. Бетховен өөрөө сонсож чадахгүй дүлий
болсон учир тахир дутуу байхын зовлонг мах цусандаа шингэтэл мэдэрч байв. Тэр үед цонхоор сарны гэрэл үзэсгэлэнтэйгээр гэрэлтэж, тэр гэрэл нуурын усанд тусаж, нуурыг улам илүү үзэсгэлэнтэй болгоно. Үзэсгэлэнт сайхан нуур, сарны гэрлийг харж чадахгүй болсон хөөрхий охиныг бодоод Бетховений сэтгэлд нь маш их харуусал төржээ.
      Бетховен тэр охинд үзэсгэлэнт сайхан нуур, сарны туяаг тайлбарлаж өгөхийг туйлаас их хүсч байлаа. Охин хэдий харж чадахгүй ч гэсэн сонсож чадна шүү дээ хэмээн бодогдов. Тэгээд тэр төгөлдөр хуурынхаа ард суулаа. Дүлий байх нь түүнийг хөгжим зохиоход саад болсонгүй. Түүний бүхий л оюун санаа, бие сэтгэлийг нь эзэмдсэн их хайр энэрэл зүрхнийх нь гүнээс гайхамшигт аялгуу болон өөрийн эрхгүй ундран урсан гарлаа.
      Тиймээ, хүн төрөлхтний гайхамшиг бүхэн, агуу их хайр энэрлээс үүдэлтэй байдгийн нэгэн адил энэ бол алдарт “Сарны сонат” байсан юм.

No comments:

Post a Comment